m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 07:11
29
МҮХАҮТ-аас санаачилсан зөвлөгөөн болно

МҮХАҮТ-аас санаачлан “Уул уурхайн бус экспортын хөгжил ба цаашдын хандлага” сэдэвт зөвлөгөөнийг  ирэх сарын 03-ны өдөр зохион байгуулах гэж байна.

“Уул уурхайн бус экспортын хөгжил ба цаашдын хандлага” сэдэвт зөвлөгөөн болно

Тус зөвлөгөөнийг Монгол Улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, уламжлалт бус бүтээгдэхүүн экспортлогчдыг дэмжих, экспорт хийхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах арга замыг хэлэлцэж, зөвлөгөөнөөс гарсан санал санаачлагыг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлж шийдвэрлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа бөгөөд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож мэдээлэл хийх юм байна.

Иймд тус зөвлөгөөнд уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортлогчид болон экспорт хийхээр төлөвлөж буй компаниудын төлөөлөл оролцох боломжтой аж.