m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 07:15
68
“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг эрчимжүүлнэ

“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн үйл явцыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн ЗДТГазар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар хамтран “Архи бидний сонголт биш” аяныг зохион байгуулж эхэллээ.

Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд иргэдийн сэтгэлгээ хандлагыг өөрчлөх чиглэлээр хамтран ажиллах юм.

Уг хөтөлбөрийг  хэрэгжүүлсний үр дүнд энэ оны эхний 10 сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо урд оны мөн үеэс 10 хувиар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 33.3 хувиар буурсан байна.