m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 07:21
39
“Bazaar-Berlin”-2014 үзэсгэлэнд оролцжээ

ХБНГУ-д зохиогдсон “Bazaar-Berlin”-2014 үзэсгэлэнд МҮХАҮТ-аас оролцсон байна. Тухайлбал, МҮХАҮТ-ын ЭДХХ-ээс санаачлан экспортыг дэмжин урамшуулах ажлын хүрээнд Монгол улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ХБНГУ-ын зах зээлд сурталчлан таниулах, худалдан борлуулах бусад орны үйлдвэрлэгч нартай мэдлэг туршлагаа солилцох, хамтран ажиллах түнштэй болох боломж олгох зорилгоор хоёр дахь удаагаа оролцсон байна.

ХБНГУ-д зохиогдсон “Bazaar-Berlin”-2014 үзэсгэлэнд оролцжээ

Үзэсгэлэнд “PCY” ХХК, “Snow-Fields” ХХК, “СОР Cashmere” ХХК, “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын төв”, “Монголын хараагүйчүүдийн үндэсний хороо” ТББ, “Төв Төмөр” ХХК-ууд оролцон Монголын ноолууран болон эсгий бүтээгдэхүүний чанарыг Герман улсын зах зээлд сурталчлан танилцуулж 60-70%-ийн борлуулалт хийсэн хэмээн МҮХАҮТ-аас мэдэгдсэн байна. Мөн Герман улсын бизнес эрхлэгчид болон үзэсгэлэнг үзэж сонирхогч нартай холбоо тогтоон цаашид хамтран ажиллах санал солилцсон аж. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр хамтран зохион байгуулагч орноор Арабын Нэгдсэн Улс оролцож өөрийн орны соёл, үндэсний хоол, үндэсний бараа бүтээгдэхүүнээрээ нийт үзэсгэлэнгийн хүмүүст сурталчилгаа хийжээ.

Дашрамд дурдахад, “Bazaar-Berlin”-2014 үзэсгэлэн нь ХБНГУ-д 54 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 26 хэсэгт хуваагддаг. МҮХАҮТ-аас зохион байгуулан оролцсон IX хэсэгт ноосон сүлжмэл эдлэл, гоёл чимэглэл, гар урлал, гар аргаар хийсэн үнэт эдлэл бүхий бүтээгдэхүүнүүд тавигддаг байна.