m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 07:39
44
Алдартай сэлэмчид Монголд ирнэ

Энэ зургийг өнгөрсөн онд Японы нийслэл Токио хот 2020 оны зуны олимпийг зохион байгуулах эрхийг авч буй торгон агшинд авчээ. Зураг дээр уйлж буй залуу бол олимпийн хошой мөнгөн медальт, Японы алдартай туялзуур сэлэмчин Юки Ота, харин хажууд нь инээмсэглэн баярыг нь хуваалцаж буй нь “Афин 2004” олимпийн мөнгөн медальт Клаудия Бокель хэмээх герман бүсгүй. Өдгөө Ота Олон улсын туялзуур сэлэмний холбооны тамирчдын комиссын даргаар ажилладаг бол Бокель Олон улсын олимпийн хорооны тамирчдын комиссын даргын албыг хашдаг нэгэн. Дээрх хоёр тамирчин ирэх жил манай улсад зочлон, Монголын туялзуур сэлэмний холбооны үйл ажиллагаатай танилцахаар болжээ.