m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 07:56
44
“Copa America 2015”-ын сугалаа болно

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 4-ний өдрүүдэд Чили улсад зохиогдох билээ. Тус тэмцээний сугалаа татах үйл ажиллагаа манай цагаар маргааш өглөө болох юм.

Зохион байгуулагчид сугалааны өмнөхөн багуудыг түвшингээр нь хэрхэн ангилснаа танилцууллаа. Нэгдүгээр сагсанд буюу хэсэг толгойлох багаар Чили (“А” хэсэг), Аргентин (“В” хэсэг), Бразил (“С” хэсэг)-ийн багууд тодорсон байна. Харин хоёрдугаар сагсанд Колумб, Уругвай, Мексик, гуравдугаар сагсанд Эквадор, Перу, Парагвай, дөрөвдүгээр сагсанд Венесуэл, Боливи, Ямайка хуваарилагджээ. 

“Сopa America 2015”-д Мексик, Ямайкийн багууд Хойд болон Төв Америкийг төлөөлөн урилгаар оролцож байгаа юм. Багууд тэмцээний мэдүүлгээ зургадугаар сарын 1 гэхэд эцэслэн өгөх ёстой аж.