m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 08:03
45
Байгаль орчны төрийн бус байгууллагууд чуулж байна

Байгаль орчны 350 гаруй төрийн бус байгууллага Blue sky цамхагт Үндэсний IV чуулганаа хийж байна. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт явуулж, БОНХ-ийн Сайд С.Оюун оролцож үг хэлжээ. БОНХЯ зөвхөн энэ онд Байгаль орчны 45 ТББ-тай 400 гаруй сая төгрөгийн төсөл, арга хэмжээг хамтарч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, Монголын ой судлалын нийгэмлэгтэй “Хэнтий, Дорнод аймгийн ойн сангийн тооллого” хийсэн, Монголын гидрогеологичдын холбоо болон Монголын усны форум ус хэлц ТББ-уудтай “ Хануй гол, Дэлгэрмөрөн, Онги голын менежментийн төлөвлөгөө” боловсруулсан бол ашигт ургамлын сан ТББ-тай “Богдхан уулын дархан цаазат газрын экосистемийн төлөв байдлын судалгаа” явуулж, Монголын шувуу судлалын нийгэмлэгтэй “Монголика 2013 үзэсгэлэн” зохион байгуулжээ. Түүнчлэн Коконет БХОН сүлжээ ТББ-тай “Богдхан уулын ДЦГ-ын хязгааралтын бүс төсөл”, Талын түүчээ ТББ-тай “Модны хулгайтай тэмцэх” төслийг амжилай хэрэгжүүлжээ.2014 онд БОНХЯ-наас МБОИЗ-ийн вэб хуудасыг тогтвортой ажиллуулах, гишүүн ТББ-уудыг ёсзүйн кодод нэгтгэх, зарим аймаг, сумдын ойн санд тархсан хөнөөлт шавьжтай тэмцэх, ойн цэвэрлэгээ, нөхөн сэргээлт, хууль бус мод бэлтгэх ажилд хөндлөнгийн хяналтын ажлын хэсгүүд ажилуулах, “Экологи” сонин гаргах, салбар зөвлөл, гишүүн ТББ-уудад хүрч үйлчэх үйлчилгээг хүртээмжтэй болгоход чиглэгдсэн 41.2 сая төгрөгийн төслийн дэмжлэгийг Монголын байгаль орчны иргэний зөвлөлд өгч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байна.

Түүнчлэн яамнаас төрийн гүйцэтгэж байгаа зарим чиг үүргийг шат дараатай шилжүүлэх зорилгоор Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Хустай цогцолбор газар” төв Төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр энэ оноос арван жилийн хугацаагаар үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шийдвэрийг Засгийн газраар гаргууллаа. Мөн Их нартын Байгалийн нөөц газрын хамгаалалын менежментийг Агнуур судлалын “Аргаль” төв ТББ, Хар ямаатын Байгалийн нөөц газрын хамгаалалтын менежментийг” Дэлхийн байгаль хамгаалах сан”-д тус тус гэрээгээр хариуцуулжээ. Энэхүү хамтын үйл ажиллагаа нь төр хувийн хэвшлийн хоорондын харилцан ойлголцлийг гүнзгийрүүлэх, түншлэлийг бэхжүүлэх, ТББ-аас явуулж байгаа үйл ажиллагааны чанарыг иргэдээр үнэлүүлэх, тайлагнах хариуцлагын тогтолцоог бий болгохыг зорьж байгаагаараа ач холбогдолтой аж.