m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 08:16
96
Ч.Мөнгөндалай ирлээ

Хөгжлийн бэрхшээлтэй ч тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө, өөрийгөө ялан дийлэхийн төлөө сэтгэл, зүрх, хөлс, хөдөлмөрөө гарган эх орноороо унадаг дугуйтай аялаж 6300 км замыг туулан Ч.Мөнгөндалай нийслэлд орж ирлээ.

Анх зургадугаар сарын долоон буюу автомашингүй өдрөөр замдаа гарч байсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй энгийн залуучуудын бахархлыг төрүүлж, хүн зорьсон зорилго, хүсэл мөрөөдөлтэй байвал залуу хүн юуг ч хийж бүтээж чадна гэсэн эрч хүчийг өгч байгаа Ч.Мөнгөндалайгийн аялалыг Монголын Залуучуудын Холбоо дэмжиж аймаг орон нутгийн салбар холбоодоороо дамжуулан явсан зам бүрт нь угтан авч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, хооллож ундлах, орон байраар хангах, мөн нэг өдрийнхөө цалинг хүртэл хандивлаж байсан бөгөөд бусад унадаг дугуйг дэмждэг байгууллагууд, хувь хүн, компаниуд өөрсдийн сэтгэлээрээ тусламж, дэмжлэг үзүүлж байсан юм.

Ямартай ч Ч.Мөнгөндалай аялалаа амжилттай дуусгаж ирээд дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүс болон байгууллага, компаниудад баярлаж талархсанаа илэрхийллээ.