m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 08:21
50
AСEM-ын уулзалтын бэлтгэл ажлыг хангаж байна

AСEM буюу Ази-Европын арваннэг дэх дээд түвшний уулзалтыг 2016 онд Монгол Улс эх орондоо зохион байгуулах эрхийг авсан. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба болон бусад холбогдох газрууд хамтран ажлын хэсэг байгуулжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт ГХЭЗХАЯ-нд уулзалт хийж урьдчилсан судалгаа болон, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцсон байна.

Ази-Европын уулзалт буюу Asia-Europe Meeting /ASEM/ гэдэг нь Европын Холбооны хорин найман гишүүн орон, Европын хоёр орон, Азийн хориннэгэн орон, ЕХ, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар гэсэн тавингурван улс, байгууллагыг нэгтгэж буй механизм юм. Уг уулзалтын хүрээг нь тодорхойлбол дэлхийн нийт худалдааны жар гаруй хувийг эзэлж байна. 2016 онд АСЕМ-ийн хорин жилийн ой давхцаж байгаагаараа илүү ач холбогдолтой, онцлог болж байгаа. Тиймээс тус арга хэмжээг зохион байгуулахад төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоо, харилцан уялдааг хангах нь  чухал юм.