m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 08:26
51
Египетэд жирэмсэн эх гахайн ханиадаар амиа алджээ

Египетэд жирэмсэн эх гахайн ханиад буюу H1N1 вирусийн халдвараар амиа алдсан байна. Зургаан сартай жирэмсэн эх өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт эмнэлэгт хүргэгдэн хэвтсэн байна. 31 настай өвчтөнийг эрчимт эмчилгээний тасагт шувууны томуу байх магадлалтай хэмээн байршуулжээ. Гэвч онош тодорхой бус байсан байна. 

Өнгөрөгч долоо хоногт шувууны томуугаар Египет улсад амиа алдсан хоёр тохиолдол бүртгэгдсэн юм. Энэ онд шувууны томуугийн  H5N1 вирусийн тохиолдол нийтдээ долоон удаа гарсан аж. Харин гахайн ханиад 2009 оноос хойш бүртгэгдээгүй байна. Тухайн үед тус улсад 250 мянган гаруй хүн тус вирусээр өвчилсөн судалгаа байдаг ч амиа алдсан тохиолдол 2.5 мянгад хүрээд байгаа аж. 

Египетэд жирэмсэн эх гахайн ханиадаар амиа алджээ