m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 08:33
48
"Улсын Их Дэлгүүр" ХК-ийн 1.840.000 ширхэг хувьцаа арилжигджээ

Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 24-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар 19  хувьцаат компанийн нийт 1.853.178 ширхэг хувьцаа арилжигдаж, 946.719.913 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. 

Энэ өдөр “А” самбарт 12 компанийн 12.925 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 10.991.564 төгрөгийн, гүйлгээ хийгдсэн. Харин “Б” самбарт зургаан компанийн нийт 253 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1.008.349 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

"Улсын Их Дэлгүүр" ХК-ийн нийт 1.840.000 ширхэг хувьцаа арилжигджээ

Энэ өдрийн багцын арилжаагаар "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн нийт 1.840.000 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 934.720.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн.

Харин сүүлийн арилжаануудад тогтмол буурч байсан ТОП-20 индекс 14,849.89 нэгж буюу 0.10 хувиар өссөн үзүүлэлттэй байна.