m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 09:02
47
Америкийн гоо бүсгүй таван жилийн дотор танигдахын аргагүй болтлоо өөрчлөгджээ

АНУ-ын Орегон мужийн 2009 оны гоо бүсгүйн хатан хаан 28 настай Жейми Линн Франс таван жилийн хугацаанд танигдахын аргагүй болтлоо хөгширчээ. Тэрбээр удаан хугацааны туршид мансууруулах бодисонд донтох өвчинтэй болсон гэнэ. Тэрбээр хар тамхины бүлэглэлийн баривчилгааны үеэр саатуулагдсан байна. Баривчилгааны үеэр Орегоны миссийн биед олон төрлийн мансууруулах байсан гэнэ. Хэргийн илрүүлэлтээр Жейми Линн мансууруулах бодис борлуулагчтай хамт амьдардаг нь тогтоогдсоноос гадна тэд гэрээр мансууруулах бодис худалдаалдаг нь тодорхой болсон байна. Өдгөө 33 настай хар тамхи борлуулагч Орегоны гоо бүсгүй нөхрийн хамтаар шоронд байгаа аж.