m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 09:06
39
МАН-ын Удирдах Зөвлөл хуралдана

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шинээр байгуулагдах Засгийн газарт хамтарч ажиллах саналыг намын бүлгүүдэд хүргүүлээд байгаа. Тэгвэл энэ асуудлыг хэлэлцэхээр МАН-ын Удирдах Зөвлөл өнөөдөр 17.00 цагт Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар болжээ. Тус хуралдаанаар Засгийн газарт хамтрах асуудлыг хэлэлцэх бөгөөд намын бага хурлыг хэзээ хуралдуулах талаар шийдвэрлэнэ. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа  хамтрах асуудлыг Удирдах зөвлөл болон бага хурлаар эцэслэн шийдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн юм.