m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 09:25
49
Швейцарийн теннисчид Дэвисийн цомд анх удаа түрүүлэв

Талбайн теннисний Дэвисийн цомын тэмцээн Швейцарийн шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө. Тэд финалд Францыг 3:1-ээр буулган авсан юм. Шийдвэрлэх тоглолтод домогт Рожер Федерер өрсөлдөгч Ришар Гаскег 6:4, 6:2, 6:2-оор хожжээ. Швейцарийн багийн хувьд Дэвисийн цомын тэмцээнд анх удаа түрүүлж байгаа аж. Тус тэмцээнд АНУ хамгийн олон буюу 32 түрүүлсэн бол Австрали 29, Их Британи, Франц есөн түрүүтэйгээр удаалдаг. Мөн Швед (7), Испани (5), Герман (3), Чех (3), ОХУ (2), Итали, Серб, Өмнөд Африк, Хорватын баг (тус бүр 1) Дэвисийн цомын эзэн болж байжээ.