m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 10:14
667
"Зүрх зогсохгүй"

Кино урлагийн ертөнцөд нэгэн шинэ бүтээл мэндлэхэд бэлэн болжээ. “Скин” интертайментийн бүтээл “Зүрх зогсохгүй” адал явдалт киноны нээлт маргааш “Тэнгис”, “Өргөө” кино театруудад болох нь ээ.

Киноны найруулагчаар “Скин” интертайментийн найруулагч А.Анар ажиллаж,  гол дүрд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны эрэгтэй гол дүрийг бүтээсэн Б.Энхүүш тоглосон бол туслах дүрд “Ice top” хамтлагийн Боогий буюу Б.Бат-Оргил, “Outlaw” хамтлагийн гишүүн Э.Ариун-Эрдэнэ, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Навчаа зэрэг уран бүтээлчид оролцон тогложээ.

“Зүрх зогсохгүй” адал явдалт киноны “Нандин” дууны клип тун удахгүй хөгжим сонирхогчдодоо хүрэх юм байна. Хайрын дуунуудаараа залууст танигдсан “Outlaw” хамтлагийнхан энэ удаад дэлгэцийн уран бүтээлээрээ залуусын зүрхийг “зогсоохоор” зэхсэн нь энэ.