m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.24 14:07
124
Н.Алтанхуягийг шалгасан цагдаагийн хэлтэс байхгүй

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг осолд өртсөн гэх мэдээлэл олны анхаарал татсан хэдий ч цагдаа, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон бусад албаны эх сурвалж ямар ч мэдээлэл өгөхгүй байсан юм. Бид энэ талаар сургалсаар энэ үйл явдал болсныг тодруулсан.

 

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж "Ийм явдал амралтын өдөр болсон. Н.Алтанхуяг "Хаан жимс" амралтын газартаа мотоцикль унаж байгаад унасан. Гэхдээ гадуур яриад байгаа шиг тийм их гэмтээгүй. Гар хөл нь бага зэрэг шалбарснаас хэтрээгүй. БНСУ руу ямар ажлаар явсныг сайн мэдэхгүй" гэв. Өөрийн эзэмшлийн мотоциклио унаж байгаад унасан нь бага зэрэг цас хялмайлснаас үүдэлтэй гэнэ. Тиймээс ч эмнэлэг, цагдаа дуудаж сүржигнээгүй юм билээ.