m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 00:26
33
Баруун аймгуудаар хүчтэй салхи шуургатай байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.  Энэ өдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл баруун болон төвийн нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Баян-Өлгийн нутаг, Увс, Завханы хойд хэсгээр 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 4-9 хэм хүйтэн, зүүн зүгийн нутгийн өмнөд болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 12-14 метр. 0-2 хэм хүйтэн байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 854 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.