m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 00:33
54
"Би" тоглолтын хэвлэлийн бага хурал болно

Монгол улсын филармоний гоцлол дуучин Л.Насанбуян өөрийн анхны бие даасан БИ... тоглолтоо үзэгчдээ хүргэхэд бэлэн болжээ. 

БИ... тоглолтонд удирдаач УГЗ Б.Ганбатын удирдлаганд Баянмонгол джаз оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүжигчид, МУ-ын филармоний гоцлол дуучин Нарка, Мотив хамтлагийн дуучин Ганбаа зэрэг мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдэх томоохон баг бүрэлдэхүүн оролцоно.

МУ-ын Филармоний тайзнаа энэ сарын 28, 29 нд тоглогдох БИ... тоглолтын тасалбарын 90 гаруй хувь нь үзэгчддээ хүрчээ. БИ... тоглолтын хэвлэлийн бага хурал МУ-ын филармони дээр өнөөдөр 12:00цагт болно. Таатай мэдээ дуулгахад ирсэн сэтгүүлчдэд дуучин Насаа анхны ХЭЗЭЭ Ч МАРТАГДАШГҮЙ цомгоо өөрийн гарын үсгээ зурж бэлэглэнэ. 

Хэвлэлийн бага хуралд дуучин Л.Насанбуян,Баян-Монгол джаз найрал хөгжмийн ерөнхий удирдаач Б.Ганбат УГЗ, дуучин Б.Сарантуяа МУГЖ, Д.Ухнаа Найруулагч, МУСГЗ, ОХ-ны Буриад улсын УГЗ Б.Долгион Ая зохиогч, МУСГЗ найруулагч Aррle production-ны захирал Б.Анхтуяа нар оролцоно.