m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 01:48
63
Луис Энрике: “Барселона”-гийн хүнд үе ард үлдсэн

Испанийн “Барселона” баг өнөөдөр Аваргуудын лигийн хүрээнд талбайдаа Киприйн “АПОЭЛ”-ыг хүлээн авах билээ. Каталоны багийн дасгалжуулагч энэ талаар саналаа хуваалцжээ. Тэрбээр UEFA.com-д өгсөн ярилцлагадаа “Апоэл” бүтэн багаараа хамгаалалтад шилжих нь тодорхой учраас тэдний хаалганд гоол оруулна гэдэг амаргүй. Гэвч бидний гол зорилго хэсэгтээ нэгдүгээр байр эзлэх явдал учраас сүүлийн хоёр тоглолтдоо заавал хожих ёстой. “Барселона”-д тохиолдсон хүнд өдрүүд ард үлдсэн. Ямар ч багт хэсэг зуурын уналтын үе гэж байдаг. Энэ нь заримдаа дасгалжуулагчаас хамаардаггүй. Неймар, Месси, Суарес нар одоо формоо олж байна” гэж ярьжээ. “Камп Ноу” цэнгэлдэхэд өнөөдөр болох энэхүү тоглолтод Лео Месси нэг бөмбөг оруулахад л Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн буучаар тодрох боломжтой юм.