m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 01:59
88
“Сүрьеэг илрүүлье, эмчилье, эдгэрүүлье” зөвлөгөөн болж байна

“Сүрьеэг илрүүлье, эмчилье, эдгэрүүлье” сэдэвт Үндэсний зөвөлгөөн Сүнжин гранд зочид буудалд болж байна. Сүрьеэгийн халдварт өртсөн хүн бүр өвчний шинж тэмдэг, өвчний талаар ойлголт үгүйгээс эмнэлэгт хандахгүй байх, хандсан ч олон шалтгааны улмаас болж оношлогдохгүй байх, оношлогдсон ч эмчилгээнд хамрагдахгүй байхыг хэлдэг аж.  Иргэд сүрьеэ өвчний талаар мэдлэг хандлагаа сайжруулснаар сүрьеэгийн халдвараас өөрийгөө сэргийлж чаддаг болох, өвдсөн тохиолдолд эмнэлэгт ханддаг болох нь сүрьеэгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа энэхүү асуудлыг шийдвэрлэх хамгийн сайн арга. Сүрьеэ өвчин халуурах, турах, ядрах, хөлрөх, олон хоногоор ханиалгах зэрэг сонгомол шинж тэмдэгүүдийг өгдөг боловч сүүлийн үед шинж тэмдэггүй сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа юм байна.  Сүрьеэгийн халдвартай хүн ханиах, ярих, найтаах үед сүрьеэгийн савханцар агаарт тархаж агааржилтгүй орчинд 24 цаг хүртэл агаарт хөвж байдаг. Энэ агаараар амьсгалж, хамт байгаа хүмүүс халдвар авах өндөр эрсдэлтэй бөгөөд халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь өвчилдөг гэнэ.