m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 02:11
28
Япончууд Хакүход шахалт үзүүлж эхлэв үү

Японы сүмогийн холбооны Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны гишүүд өнгөрсөн Кюүшюү башёгийн дүнг авч хэлэлцлээ. Тэд домогт Тайхо аваргын амжилтыг давтсан Монголын 29 настай аварга бусдаасаа тасархай хүчтэй байгааг, түүний өмнө дахин олон түрүү байгааг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсний зэрэгцээ ёкозүна Какүрюү, гэмтэлтэй аварга Харүмафүжи нарыг ч муугүй барилдсан гээд япон озэки нарыг санаанд хүрэхгүй байна хэмээн шүүмжилсэн байна.

Хурлын үеэр тус хорооны тэргүүн Хитоши Үчиямагийн хэлсэн үг анхаарал ихэд татав. Тэрбээр Цагаан гарьд зодог тайлахын цагт хэцүү сонголт хийх цаг ирнэ гэж ярьсан юм. Үүнийг сэтгүүлчид М.Даваажаргал зодог тайлж, өөрийн дэвжээгээ байгуулахын тулд Японы иргэн болох ёстой гэсэн сануулга хэмээн тайлж байна. Учир нь хэдхэн хоногийн өмнө Китаноүми ояката гадны иргэнд дэвжээ байгуулах эрх олгохыг дэмжихгүй, энэ түүхэн уламжлалыг бид хэвээр хадгалах ёстой гэсэн утгатай мэдэгдэл хйисэн юм.

Монгол Улсын дархан аварга Ж.Мөнхбатын хүү Даваажаргал Японд 15 жил амьдарч, япон бүсгүйтэй гэрлэсэн ч Монгол Улсынхаа иргэний харьяаллыг солиулахыг хүсдэггүй гэдгээ нэгэн ярилцлагадаа дурдсан билээ.