m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 02:12
36
Автомашиндаа эд зүйлсээ мартаагүй биз

Сүүлийн үед цагдаагийн байгууллагад авто машинаас эд зүйлсээ алдсан дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа аж. Өнгөрөгч амралтын өдрүүдэд энэ төрлийн хэд хэдэн хэрэг бүртгэгдсэн байна. 

Дотор нь байгаа эд зүйлс байтугай толь, дугуй гээд машины эд зүйлсийг хулгайлах тохиолдол цөөнгүй гарч байна. 

Баянзүрх дүүргийн 30-р байрны гадна тавьсан автомашинд хулгайч орсон байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгахад, тус байрны иргэн М-ийн эзэмшлийн "Bighorn" маркийн автомашины шилийг хагалж эд зүйлсийг  хулгайлж байсныг цагдаагийн алба хаагчид газар дээр нь илрүүлсэн байна.

Мөн "Өгөөмөр" захын зогсоолд тавьсан автомашинаас эд зүйлээ алдлаа гэсэн мэдээллийг шалгахад "ISTANA" маркийн автомашины цонхыг хагалж, компьютер, процессор, автомашины халаагч найман ширхэг алдагдсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж эзэн холбогдогчийг нь тогтоожээ. 

Иймд иргэд та бүхэн автомашиндаа эд зүйлсээ орхихгүй сонор сэрэмжтэй байж, харуул хамгаалалтай газар тээврийн хэрэгслээ байрлуулж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.