m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 02:26
100
Хүн хутгалаад дараа нь өөрийгөө хутгалжээ

Энэ сарын 24-ны өдөр буюу өчигдөр гэмт этгээд хүн хутгалж амь насыг хохироогоод дараа нь өөрийнхөө амь насыг хохироосон  хэрэг гарчээ.

Тодруулбал Говь-Алтай аймгийн Алтай суманд МСҮТ-ийн уурын зуухны хажууд хутгалуулсан хүн байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага шалгахад Есөн булаг сумын Жаргалант багт оршин суух иргэн Б-ийн амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтаж, өөрийгөө хутгалж амь насаа хохироосон хэрэг гарлаа. Уг хэргийг цагдаагийн Говь-Алтай аймгийн цагдаагийн газар шалгаж байна.