m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 02:30
36
“Америкийн цом 2015”-ын сугалаа боллоо

Ирэх жилийн спортын томоохон арга хэмжээнүүдийн нэг “Copa America 2015”-ын сугалаа татах ёслолын ажиллагаа боллоо. Тэмцээний “А” хэсэгт зохион байгуулагч Чили тэргүүтэй Мексик, Эквадор, Боливи, “В” хэсэгт ДАШТ-ий мөнгfн медальт Аргентин тэргүүтэй Уругвай, Парагвай, Ямайка, “С” хэсэгт дэлхийн таван удаагийн аварга Бразил тэргүүтэй Колумб, Перу, Венесуэлийн багууд оноолт таарсан байна. Тэмцээний журам ёсоор хэсэгтээ эхний хоёр байр эзлэгсэд, гуравдугаар байрт орсон гурван багийн үзүүлэлт сайтай хоёр нь хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авах юм. “Америкийн цом 2015” тэмцээн ирэх оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 4-ний өдрүүдэд Чили улсад зохиогдох билээ.