m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 02:45
30
Санхүүгийн хэвийн горимд шилжинэ

"Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК ирэх сарын 001-ний өдрөөс эхлэн санхүүгийн хэвийн горимд шилжинэ гэдгээ мэдэгдлээ. Тухайлбал, санхүүгийн зайлшгүй нөхцөл байдлаас шалтгаалан энэ оны наймдугаар сараас санхүүгийн хэмнэлтийн горимд шилжсэн. Түүнчлэн байгууллагын дотоод зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, Тэргүүн дэд захирал, дэд захирал болон тэдгээрт үйлчлэх жолоочийн болон ажлын байрны тодорхойлолтод тэнцэхгүй шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн бусад орон тоог хэмнэх, томоохон худалдан авалтыг зогсоох, бүх төвшинд зардал хэмнэх зэрэг чиглэлээр зарим арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд нийт зардлын гүйцэтгэлийг 23 хувиар бууруулсан байна. Ингэснээр хөрөнгийн бирж нь дотоодын болон гадаадын аливаа аж ахуйн нэгжид хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байгаа юм байна.

"Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК санхүүгийн хэвийн горимд шилжинэ

Хэмнэлтийн горим амжилттай хэрэгжих гол үндэс суурь нь тус биржийн нийт ажилтнууд өөрсдийн санаачилгаар цалингаа 30 хувиар бууруулах шийдвэрийг гаргасан явдал байсан аж.

Хэдийгээр санхүүгийн хувьд хэмнэлтийн горимд байсан ч дээрх хугацаанд Монголд нэн ашигтай нөхцөлөөр Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагаагаа дахин гурван жилээр сунгаж, Засгийн газрын үнэт цаасны арилжааг гурван жилийн дараагаар Хөрөнгийн биржид дахин сэргээсэн, хяналт, бүртгэл болон гишүүнчлэлийн цогц журмуудыг шинэчлэн Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулсан зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн хэмээн ажлаа тайлагнасан байна.