m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 02:46
44
МАН-ын бага хурал баасан гарагт болно

МАН-ын Удирдах Зөвлөл өчигдөр хуралдаж бага хурлаа энэ баасан гаригт хуралдуулахаар товложээ. Бага хурлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс ирүүлсэн Засгийн газарт хамтрах тухай саналыг хэлэлцэх юм. Өчигдөр хуралдсан бүлгийн хуралдаанаар Засгийн газрыг хамтран байгуулах саналыг хэлэлцээд шийдвэрийг бага хурал гаргана хэмээсэн. МАН-ын гишүүд өнгөрсөн хугацаанд Засгийн газарт хамтрахгүй гэж байсан ч эцсийн шийдвэрийг бага хурлаар гаргах нь. Мөн тус намын гишүүд хамтрах эсэх асуудалд байр сууриа нэгтгэж чадахгүй байгаа аж.