m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 02:47
20
Шинжээчдийн сургалт болж байна

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчдийн сургалт Эрүүл мэндийн яамнаа өнөөдөр зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалт нь магадлан итгэмжлэлийн шинжээчид бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа цугларч байгаа гэдгээрээ онцлогтой аж. Нийт шинжээчдийг хамруулсан тус сургалтаар шинээр гарсан тушаал, шийдвэрүүдийн талаарх мэдээллийг өгч, нэгдсэн ойлголттой болоход чиглэх аж. Түүнчлэн “Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журмын танилцуулга”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлууд”, “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх нь”, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”, “Эмийн чанар, аюулгүй байдал, эмийн бодлого”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал” зэрэг олон сэдвээр сургалт явуулах бөгөөд тус сургалтад 50 орчим шинжээчид оролцож байгаа юм байна.