m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 02:50
75
Гурван алдартан нэгдэж...

Алдарт дуучин Фаррел Виллиамс, загвар өмсөгч Кара Делевин нар сүүлийн үед зарим нэг реклам, дуун дээр хамтарч ажиллах болсон. Тэгвэл тэд хамтдаа нэгэн гайхалтай түүхийг бичжээ. Энэ бол “Диор”. Тэдэнтэй загварын ертөнцийн домог гэгддэг Карл Лагерфелд хамтарч байгаа аж.

Алдарт дуучин, алдарт загвар өмсөгч, алдарт загвар зохион бүтээгч гэсэн энэ гурван хүний бүтээл аргагүй л хүлээлт үүсгээд байна.

Тэд хамтдаа Диорын нэгэн домогт хантаазны түүхийг өгүүлэх богино хэмжээний кино бүтээж буй талаараа цахим ертөнцөд жиргэжээ.

Энэ богино хэмжээний кинонд зориулж Фаррел Виллиамс “CC the World” нэртэй дуу бичиж Кара Делевинтэй хоршин дуулжээ.