m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 02:57
63
Нэр бүхий компаниудын үнэт цаасыг бүртгэлээс хасчээ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Улаанбаатар зочид буудал” ХК-ийн нийт 335,297 ширхэг, “Разноимпекс” ХК-ийн нийт 1,027,921 ширхэг, “Монел” ХК-ийн нийт 594,897 ширхэг, “Цасту” ХК-ийн 52,672 ширхэг, “Чимбай” ХК-ийн 492,911 ширхэг, “Туул баян” ХК-ийн нийт 150,230 ширхэг, “Модлог” ХК-ийн нийт 139,954 ширхэг хувьцааг тус тус үнэт цаасны бүртгэлээс хасах тухай шалгалтыг хийжээ. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны өнгөрсөн сарын 21-ний өдрийн 375, 376 дугаар тогтоолыг үндэслэн, “Монголын Хөрөнгийн Бирж”  ТӨХК-ийн захирлын зөвлөлийн хурлын санал дүгнэлтийг үндэслэн энэ сарын 24-ний өдрийн гүйцэтгэх захирлын 190,191 тоот тушаалаар нэр бүхий компанийн үнэт цаасыг бүртгэлээс хассан гэдгээ мэдэгдсэн байна.

Нэр бүхий компаниудын үнэт цаасыг бүртгэлээс хасчээ

“Улаанбаатар зочид буудал” ХК-ийн хувьцааны хаалтын ханш өнгөрсөн сарын 16-ны өдрийн байдлаар 99,600.00 төгрөг байсан бөгөөд жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдох ногдол хувийг Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр нэгж хувьцаанд 106,245.58 төгрөгөөр бодож Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулсан байна.