m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 03:18
44
Төлөөлөгчийн ялыг хэвээр үлдээлээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэсгийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Ууганжаргал энэ оны нэгдүгээр сард 74-70 СЭА улсын дугаартай "Тоёота Креста” маркийн машин согтуугаар жолоодож яваад замын хажуугаар явж байсан иргэн  М-ыг дайрч, амь насыг нь хохироож хэргийн газраас зугтсан хэрэг гарсан билээ.

Тус хэргийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүх хэлэлцэж, түүнд гурван жил нэг сар хорих ял оноосон байна.

Харин тэрбээр уг ялыг эсэргүүцэн давж заалдсан боловч өчигдөр Давж заалдах шатны IX шүүх уг хэргийг хэлэлцэн анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээлээ.

Давж заалдсан боловч өчигдөр Давж заалдах шатны IX шүүх уг хэргийг хэлэлцэн анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээлээ.