m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 03:28
36
МАН-ын акулууд Засгийн газарт хамтрах эсэхээ хэлэлцэнэ

МАН-ын даргын дэргэдэх Зөвлөхүүдийн танхимын арванзургаан эрхэм өнөөдөр хуралдаж, Засгийн газарт хамтарч ажиллах эсэхээ хэлэлцэнэ. Тэд Засгийн газарт хамтарч ажиллавал сайдуудын томилгоо, албан тушаалын хуваарилалт ямар байхыг хэлэлцээд бага хуралд танилцуулах юм байна.

Зөвлөхүүдийн танхимд  МАН-аас Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан  эрхмүүд  болон намын дарга нар, генсекүүд багтдаг аж.  Тус намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, бага хурлаа энэ баасан гарагт хийхээр товлоод байна.

Зөвлөхүүдийн танхимын гишүүд

-Н.Багабанди /Ерөнхийлөгч асан/

-С.Баяр /Ерөнхий сайд асан/

-Ц.Нямдорж /УИХ-ын дарга асан, Хууль зүйн сайд асан/

-Сү.Батболд /Ерөнхий сайд асан/

-Д.Лүндээжанцан /УИХ-ын дэд дарга асан/

-Ш.Гунгаадорж /Ерөнхий сайд асан/

-Д.Содном /Ерөнхий сайд асан/

-Г.Очирбат /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан/

-Г.Занданшатар /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан/

-У.Хүрэлсүх / МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан/

-Ё.Отгонбаяр /БСШУ-ны сайд асан/

-Д.Идэвхтэн /МАН-ын бага хурлын гишүүн/

-Ө.Энхтүвшин /МАН-ын дарга асан/