m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 03:56
57
Хулгайн бүлэглэлийг илрүүлжээ

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шөнийн цагаар автомашины шил хагалж хулгай хийдэг бүлэглэлийг илрүүлсэн байна. 

14 -19 настай бүлэг хүүхдүүд бөгөөд одоогийн байдлаар  45 үйлдлээ хүлээсэн аж. 

Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах  нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид Баянгол дүүргийн 1,3,4,5,6,7,8,9,13 хороодын нутаг дэвсгэрт энгийн хувцастай шөнөөр ажиллаж байхдаа хулгай хийж байхад нь уг бүлэглэлийг үйлдэл дээр нь барьжээ. Эдгээр хүмүүс нь 14-19 настай хүүхдүүд бөгөөд одоогийн байдлаар 45 үйлдлээ хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Хэргийг  тус дүүргийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг үргэлжлүүлэн шалгаж байна.