m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 04:10
54
Пеле сарын хугацаанд хоёр дахь удаагаа эмнэлэгт хэвтэв

Бразилийн домогт хөлбөмбөгч Пеле сүүлийн нэг сарын дотор хоёр дахь удаагаа эмнэлэгт хэвтсэн тухай Ройтерс мэдээллээ. Тэрбээр энэ сарын 12-нд эмнэлэг бараадаж, ходоодны чулуугаа авахуулсан. Түүний мэс засал амжилттай болж, удалгүй эмнэлгээс гарсан ч энэ удаа бөөрний үрэвсэл гэсэн оноштойгоор дахин хэвтжээ. 74 настай Пеле өдгөө НҮБ-ын элч төлөөлөгчөөр ажилладаг юм.