m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 04:37
67
БНХАУ-ын Хянан шалгах яамны төлөөлөгчид айлчилж байна

БНХАУ-ын Хянан шалгах яам буюу Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний товчооны төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын урилгаар БНХАУ-ын Хянан шалгах яамны дэд сайд, Төв хянан шалгах багийн дарга Нин Яньлин тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна.


Авлигатай тэмцэх газар олон улсын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, авлигатай тэмцэх талаар бусад улс орны туршлагыг судлах, суралцахад анхаарч ажилладаг. Энэ зорилт, үйл ажиллагааныхаа хүрээнд БНХАУ-ын Хянан шалгах яам /Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний товчоо/-тай ажлын холбоо тогтоон хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын авлигатай тэмцэх байгууллагын хооронд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр байгуулсан санамж бичгийн дагуу НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийн хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх талаар харилцан мэдээлэл солилцох, техникийн туслалцаа үзүүлэх, ажилтнуудаа сургах зэргээр ажилладаг. Айлчлалын бүрэлдэхүүнд Төв хянан шалгах байгууллагын Тэргүүн даргын орлогч Зэн Минзи, Төв хянан шалгах багийн дэд дарга Чи Ли, Төв хянан шалгах байгууллагын дарга Лю Хайфэн, Хянан шалгах яамны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дэд дарга Чэнь Лун, Төв хянан шалгах багийн дэд дарга Шү Шү нар оржэ