m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 04:54
65
0-9 насны хүүхдүүд өвчлөх нь нэмэгджээ

Энэ сарын 17-24-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 72294 хүн хамрагдсанаас 7064 хүн буюу 9.8 хувь нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх долоо хоногийн дундаж үзүүлэлтээс 2.2 хувиар нэмэгджээ. Томуу, томуу төст өвчин нь Сонгинохайрхан дүүрэгт 3.5 хувь, Баянгол дүүрэгт 2.4 хувь, Хан-Уул дүүрэгт 1.9 хувь, Чингэлтэй дүүрэгт 1.6 хувиар тус тус нэмэгдсэн аж. Нийт өвчлөгсөдийн дийлэнх буюу 79.1 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжид 2013 дуудлага ирсний 898 тохиолдол буюу 44.6 хувь нь томуу, томуу төст өвчинтэй байжээ.