m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 05:00
22
Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

Дэлхий дахинд:

Эбола вируст халдвар энэ сарын 16-ны өдрөөс хойш 206 тохиолдлоор нэмэгджээ

Энэ сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад тус вируст халдвараар 15417 хүн өвчилж, 5508 (35 хувь) хүн нас барсан байна. Гвиней, Либери, Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байна. Нийт 588 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 337(57 хувь) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш дөрвөн шинэ тохиолдол, нас баралт нэмэгджээ.

Саудын Арабад Коронавируст халдвараар 331 хүн нас баржээ

Саудын Арабад энэ сарын 21-ний өдөр Коронавируст халдвараар таван хүн өвчилж, хоёр хүн нас барсан талаар ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ. Одоогоор дэлхий дахинд тус халдвараар өвчилсөн нийт 909 тохиолдол бүртгэгдэж, 331 хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Нидерландад өндөр хоруу чанартай шувууны томуугийн H5N8 хэвшлийн вирусээр үүсгэгдсэн халдвар гарлаа

Нидерланд улсын шувууны аж ахуйд өндөр хоруу чанартай шувууны томуугийн H5N8 хэвшлийн вирусээр үүсгэгдсэн халдвар бүртгэгдлээ. Тус шувууны фермд нийт 10,000 шувуу байснаас 500 шувуу нь тус халдвараар өвчилсөн болох батлагдсан байна. Тиймээс фермийн бүх шувууг устгалд оруулсан байна.

Эх сурвалж: ДЭМБ