m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 05:06
84
Жон Лежендын хайрын түүх ингэж эхэлсэн

Холливудын халуухан хосуудын нэг, залуу гэр бүл болох хөгжмийн зохиолч, хөгжимчин, Грэмми наадмын есөн удаагийн шагналтан дуучин Жон Леженд болон загвар өмсөгч Крисси Тейген нарын хайрын түүх хэрхэн эхэлсэн бол?

Жон Лежендын хайрын түүх ингэж эхэлсэн 

Үзэсгэлэнт эхнэрээ Жон 2007 "Stereo" дууныхаа клипний зураг авалтын үеэр анх харсан юм. Крисси тус клипний гол дүрийг бүтээж байсан бөгөөд энэ үед Жон түүнээс нүдээ салгаж чадаагүй гэдэг.

Үзэсгэлэнт эхнэрээ "Stereo" дууныхаа клипний зураг авалтын үеэр анх харсан

Норвеги-Тайланд гаралтай загвар өмсөгч Крисси Тейген нь өдгөө 29 настай бөгөөд Жон түүнээс долоон насаар ах аж. Крисси 2010 оноос хойш  "Sports Illustrated" сэтгүүлд загвар өмсөгчөөр ажиллаж байгаа ба Ирина Шейк, Нина Агдаль, Лили Олдриж зэрэг одуудтай хамран ажилладаг.

Тэрбээр загварын ертөнцөд өөрийн байр сууриа тодотгосон загвар өмсөгч юм.  

Долоон жилийн туршид хосууд үерхсэний эцэст гэрлэлтээ Нью-Йорк дахь шүүхийн байранд батлуулсан байна. Сүйт бүсгүйн гэрчээр түүний дотнын найз, мэргэжил нэгт Ирина Шейк байжээ.

Сүйт бүсгүйн гэрчээр түүний дотнын найз, мэргэжил нэгт Ирина Шейк байжээ

Үүний дараа 2013 оны есдүгээр сард Италийн Комо нуурын дэргэдэх “Villa Pizzo” зочид буудалд нүсэр хуримын ёслол хийжээ. Тус газрыг сонгох болсон шалтгаан тэдний хайрын түүх эндээс эхлэлтэй гэнэ. 

Хуримын ёслолын үйл ажиллагааг бүхэлд нь хуримын зохион байгуулах багынхан удирдан зохион байгуулсан ба Крисси өөрийнхөө даашинзыг сонгосон байна. Крисси загвар зохион бүтээгч Вера Ванг урласан гурвын гурав даашинз худалдан авсан гэдэг. Тэдний хурим таван хоног үргэлжилсэн бөгөөд тус оныхоо хамгийн дуулиантай хурим болсон юм.

Крисси загвар зохион бүтээгч Вера Ванг урласан гурвын гурав даашинз худалдан авсан гэдэг

Жоны амьдралд гарсан эерэг өөрчлөлтүүд хайр дурлал, гэрлэлт нь түүний уран бүтээлд тусгалаа олжээ. Тус онд тэрбээр "Love In The Future" цомгоо гаргасан юм. 

Амьдралд гарсан эерэг өөрчлөлтүүд хайр дурлал, гэрлэлт нь түүний уран бүтээлд тусгалаа олжээ

Тус цомогт багтсан "All Of Me" дуу нь хосуудын амьдралыг бүхэлд нь өгүүлсэн хүчтэй дуу болсноос гадна олны сэтгэлд хоногшсон, сонсох дуртай дуунуудын нэг болж чаджээ. 

Олны сэтгэлд хоногшсон, сонсох дуртай дуунуудын нэг болж чаджээ

Тус цомог нь хөгжим сонирхогч болон шүүмжлэгчдийн таашаалд нийцсэн бүтээл болсон юм. 

Крисси болон Жон долоон жилийн дараа гэрлэлтээ батлуулж эхнэр нөхөр болсон ч бие биенээ үргэлж мэддэг байсан мэт сайн найзууд гэнэ.