m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 05:07
58
111.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ

Арилжааны банкууд өнгөрсөн сард нийт 1953 зээлдэгчид 111.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон бөгөөд банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 2703.81 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 63652-т хүрсэн хэмээн Монголбанкнаас мэдэгдсэн байна.

Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 8.1 нэгж хувиар, оны эхнээс 75.0 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 63.1 нэгж хувиар буурсан байна.

Банкууд нийт 111.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ

Түүнчлэн арилжааны банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй холбоотойгоор өнгөрсөн оноос эхлэн эрс нэмэгдсэн аж.

Мөн тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 70.4 хувь буюу 1903.6 тэрбум төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй зээл болон 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн зээл, 27.0 хувь буюу 730 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 2.6 хувь буюу 70.1 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна.