m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 05:18
58
МҮХАҮТ-ын Зөвлөлийн XIX их хурал болно

МҮХАҮТ-ын Зөвлөлийн хурлын өнгөрсөн сарын 29-ны өдрийн 01 тоот тогтоолын дагуу ээлжит XIX их хурал ирэх арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагаас Соёлын Төв Өргөөнд хуралдах болсон байна.

МҮХАҮТ-ын Зөвлөлийн XIX их хурал болно

Тус хурлаар тайлант хугацаанд МҮХАҮТ-аас хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, Хяналтын зөвлөлийн тайлан, танхимын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт, удирдах дээд байгууллагуудын сонгуулийн талаар хэлэлцэх бөгөөд Танхимын зөвлөл болон тэргүүлэгч гишүүн, Хяналтын зөвлөлд нэр дэвшүүлэх, сонгох нь дүрмийн дагуу их хурлаас шууд нэр дэвших журмаар сонгогдох ба харин Танхимын дарга, гүйцэтгэх удирдлагад нэр дэвшүүлэх ажлыг их хурал хуралдахаас хоёр хоногийн өмнө буюу ирэх сарын 05-ны 17.00 цагаар дуусгавар болгоно гэдгээ МҮХАҮТ-аас мэдэгдлээ. Мөн Танхимын зөвлөлөөс томилогдсон тусгай Комисс нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч их хуралд танилцуулах аж.