m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 05:34
104
Аюулгүй байдлын индексийг цахим хуудсанд байршуулав

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Ухаалаг Улаанбаатар төслийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн хороо, дүүрэгт эрүүл аюулгүй байдлын индекс тогтоож, индексийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Нийслэлийн хороо, дүүрэг бүр, нутгийн захиргааны байгууллагуудад тогтоож буй Эрүүл аюулгүй байдлын индекс нь нийслэлийн иргэдийн амьдрах эрүүл, аюулгүй, ээлтэй орчинг бүрдүүлэхэд шаардлагатай багц үзүүлэлтүүдийг боловсруулдаг нотолгоонд суурилсан үзүүлэлт юм. Энэхүү  “Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг тооцоолох систем”-ийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас боловсруулж нэвтрүүллээ. Ингэснээр хороо, дүүрэг, агентлагийн холбогдох албан хаагчдын ажлыг автоматжуулж, мэдээллийн системээр удирдах,  Майкрософт Эксел  дээрх  гар ажиллагааг хөнгөвчлөн ажилтны цаг завыг хэмнэх, үр бүтээмжийг нэмэгдүүлэх, бодит үнэн мэдээлэл гаргах, нийслэл болон дүүргүүдийн Эрүүл аюулгүй байдлын индексийн дундаж үзүүлэлтийг нэгдсэн хэлбэрээр тооцож графикаар дүрслэн гаргахад хялбар болох юм.
Мөн иргэд өөрийн амьдарч байгаа орчны индексийн мэдээллийг авах, тэдгээр индексүүдийг дээшлүүлэхэд саналаа тусгах, мөн тухайн дүүрэг хороодын ЭАБИ-ийг сайжруулахад холбогдох албан тушаалтан болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг давуу талтай. Нийслэлийн иргэд өөрийн амьдарч буй хорооныхоо эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтийг www.eabi.ub.gov.mn цахим хаягаар нэвтрэн тоон, графикан, газрын зургаар харж, эрүүл аюулгүй байдлын индексийг нэмэгдүүлэхэд өөрийн саналаа оруулах боломжтой гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.