m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 05:54
31
Ар тал сайтай дуучин

Дуучин Л.Насанбуян өнөөдөр “Би...” нэртэй тоглолтынхоо хэвлэлийн бага хурлыг хийлээ. Түүний тоглолтын зар сурталчилгаа явагдаж эхлээгүй ч тоглолтын тасалбар аль хэдийнээ 80 хувь зарагдсан гэхээр ар тал нь хэр найдвартай, нөмөртэй болохыг нь илтгэх мэт. Насаагийн ард зууны манлай дуучин Б.Сарантуяагаас гадна Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл, Халтмаагийн Баттулга, Д.Сосорбарам тэргүүтэй хонгор нутгийнхан зогсч байгаа.

Хөгжмийн зохиолч Б.Долгион түүнийг “Монголын рок попын ертөнцөд орж гараад байдаг дуучин гэхээс хэцүү залуустай харьцуулах юм бол Насаа жинхэнэ мэргэжлийн дуучин. Дуучин хүний туулах ёстой бүхий л шат дамжлагыг давж, тэмцээн уралдаанд өөрийгөө сорих бүрдээ улам бүр хөгждөг. Хоолойн чадлаараа намайг нэг бус удаа гайхшруулсан” хэмээн ярьсан юм.