m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 05:55
42
Гоо сайхны бүтээгдэхүүнд өөрийгөө даатгаж болох уу

Гоо сайхны бүтээгдэхүүн нь зөвхөн өнгөцхөн өөрчлөлт л өгөх чадалтай, түр зуурын хугацаанд арьсыг татаж, чийгшүүлж арай залуу харагдуулахаас илүүгүй. Хэрэглэхээ болингуут маш хурдан “нормондоо ордог” муу талтай гэнэ. Ингээд бүсгүйчүүдийн хамгийн түгээмэл асуудаг хэдэн асуултад хариулт өгье.

Чийгшүүлэгч бодисыг байнга хэрэглэх хэрэгтэй юу?

Чийгшүүлэх үйлчилгээтэй гэх бүтээгдэхүүн байнга хэрэглэхэд арьс үрчийхгүй, ядаж л арьс хөгшрөх явц удааширдаг гээд баталчихсан зүйл огт байхгүй. Арьсаа чийгшүүлэх хамгийн сайн арга бол их шингэн уух. Арьсны бүх проблем бол организмын дотоод нөхцөл байдал, дотор эрхтэнүүдийн болон бие организмын ерөнхий эрүүл мэндтэй уялдаатай байдаг. Рекламны урхинд ороод зөвхөн чийгшүүлэгч хэрэглээд бусад асуудлаа орхигдуулаад суувал буруу. 

Гоо сайхны бүтээгдэхүүн ямар ч аюулгүй юу?

Задлаагүй шинэ байхдаа аюулгүй гэдэг нь үнэн. Харин хэрэглээд эхэлсэн хойно бол микроб үржих таатай орчин болдог. Хэрэв та сормуусны будгаа нээгээд 3 сар болж байгаа бол шинийг авах цаг болсон гэсэн үг хуучин будганд таны нүдийг үрэвсүүлэх нян хангалттай хэмжээгээр үржчихсэн байгаа. Будагныхаа сойзыг шүлсээрээ хэзээ ч битгий норгож бай, шүлсэнд маш их нян байдаг. Унтахдаа заавал будгаа сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Үсний будгаар сормуусаа будаж хэрхэвч болохгүй, сохорч ч мэднэ. Гоо сайхын бүтээгдэхүүний саван дээр байгаа хугацаа бол задлаагүй байдлаар хадгалах хугацаа, харин хэрэглээд эхэлсний дараа аюулгүй байдлаа хадгалах хугацаа бол танаас л шалтгаална. 

Байгалийн бүтээгдэхүүн хамгийн сайн нь?

Ямар ч төгс технологи байгалийн гаралтай бүрдлийг бүрэн цэвэрлэж чаддаггүй, тэгээд ч чухам юунаас нь салгаж цэвэрлэх ёстой нь ойлгомжгүй байдаг. Бүрэн цэвэрлэж чаддаг юмаа гэхэд энэ цэв цэвэр болсон эд нь хиймлээс огт ялгарахгүй эд болно, харин үнэ нь л хэд дахин их байна. Ер нь байгалийн гаралтай бодис харшил өгөх нь элбэг байдаг. Тэгээд ч аливаа гоо сайхны бүтээгдэхүүн бүрэн натурал байх бололцоогүй. Ядаж л муудуулахгүй хадгалахын тулд зайлшгүй химийн бодис орно шүү дээ.

Шалгалт туршилт хийгдсэн...?

Рекламанд тухайн бараа шалгалтанд амжилттай тэнцсэн, үр дүн нь 90 %, 100% гээд л ярьдаг. Сайн харах юм бол жижгээр бичсэн харагддаг. Бас судалгааны хугацаагаа бичих ёстой, тэрийг нь харвал хэдхэн долоо хоног, сайн л бол 3 сар байх.

Гэтэл энэ бол зүгээр л анхны сорилын дүн шүү дээ. Анхны сорилын зорилго нь айхтар хор хөнөөлтэй, шууд илрэх дагавар муу үр дүн байна уу гэдгийг л тогтоох. Харин жинхэнэ үр дүнг бол хэдэн мянган хүн дээр олон жилийн турш судалгаа хийж байж л гаргадаг учиртай. Энэ тохиолдолд л тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд гарах “холын” үр дүн тодорно.