Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхи нь хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхийг дэмжлээ.
Үүний дараа Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн гарсангүй.
Ингээд санал хураалтаар Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд эцсийн хэлэлцүүлэг хийхийг гишүүдийн олонхи дэмжлээ.
Үүгээр өнөөдрийн хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.