m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 06:26
147
Жирэмсэн бүсгүйн хувцаслах долоон дүрэм

Хувцасны размер нэмэгдэхээс бүү ай

Мэдээж, өмнө нь таардаг байсан хувцаснууд орохоо болих нь тийм ч таатай зүйл биш л дээ. Гэхдээ энэ нь танд шинэхэн загварлаг хувцас сонгох боломж олгож байгааг бүү мартаарай. Тиймээс хувцасны хэмжээ өөрчлөгдөж байгаад санаа зовох хэрэггүй. 

Уужим хувцас тав тух, таашаал авчирна 

Өдрөөс өдөрт томрох хөөрхөн гэдсэндээ зориулж бариу хувцас хэзээд бүү сонгоорой. Өөртөө эвтэйхэн, хөдлөхөд уужим хөөрхөн хувцас хамгийн чухал гэдгийг санаарай. Ийм хувцас нь таныг төрсний дараа ч нэг хэсэгтээ л эрэлттэй бүтээгдэхүүн байх болно.  

Жин нэмэх нь хэвийн үзэгдэл 

Хүүхэд тээж буй бүсгүй хүн төрсний дараа хангалттай хэмжээний тэжээлийг хөхөөрөө дамжуулан үрдээ өгөхийн тулд жин нэмдэг. Тиймээс энэ үедээ хангалттай уужим даашинз, эсвэл бие бариагүй эвтэйхэн өмд сонгох нь зүйтэй. Түүнчлэн зуны улиралд заавал өмд гэлтгүй сул урт даашинз өмсөх нь ч таныг улам л хөөрхөн харагдуулна. 

Сунадаг хувцас 

Сунадаг хувцас ч бас давгүй л санаа. Ийм хувцас нь хөөрхөн гэдсийг тань улам эгдүүтэй харагдуулах болно. Яагаад гэвэл гэдсийг тань хэчнээн томорсон ч энэ хувцас танд таарсаар л байх болно. 

Жирэмсний хувцас зардаг дэлгүүрээр хэсэх шаардлагагүй 

Үнэн хэрэгтээ жирэмсний хувцас зардаг дэлгүүрүүдийн бараа илүү үнэтэй байдаг гэдгийг та мэдэх үү. “Зориулалтын хувцас” гэсэн шошго наачихсан лангуун дээр энгийн даашинзууд нь 50-60 мянган төгрөгөөс л эхэлнэ. Тэрний оронд энгийн дэлгүүрүүдээс арай томхон хэмжээний хувцас сонгоход л хангалттай. 

Гоёл, чимэглэл таны үнэнч найз

Авсан хувцас чинь нэг л хуучраад, нэгэн хэвийн санагдаад байна уу. Яг энэ үедээ дэлгүүр хэсэхээр завдах хэрэггүй шүү. Та ганцаараа жирэмсэн биш шүү дээ. Таны л адил жирэмсэх эхчүүд өөрт байгаа гоёл чимэглэл, зүүлтүүдээрээ энгийн хувцсаа ч хэчнээн чамин гангалж чаддагийг анзаарай. Хувцас биш харин ээмэг, зүүлт чинь үргэлж шинээрээ шүү дээ. Та нэг зүүлт зүүгээд л хувцасныхаа загварыг тэр чигээр нь өөрчилж чадна. 

Нөхцөл байдалдаа тохируул 

Жирэмсэн гээд л найз нөхөдтэйгөө уулзахгүй, арга хэмжээ, үдэшлэгт оролцохгүй байна гэж юу байхав. Тиймээс хөл хүнд гэдгээрээ шалтаглалгүй тохирсон гоёлоороо хөөрхөн гэдсээ гангалж сураарай.