m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 06:38
124
"Тэнэг явахын жаргал" нээлтээ хийж байна

Хошин шог зохиолч Д.Буян 2004 онд "Буцах хун" нэртэй анхны номоо хэвлүүлж, 2006 онд "Савж унатлаа инээ" хошин шоу үзэгдлийн номыг Монголд анх удаа хэвлүүлсэн. Үүний дараа 2008 онд "Монголд үйлдвэрлэсэн сармагчин" хошин шог өгүүллэгийн номоо уншигчиддаа өргөн барьж байсан. 2007 онд нийгмийн сэдэвт хошин шог өгүүллэг, фельетоны "Вакцин" наадмын тэргүүн байрын гранпри шагнал хүртсэн тэрээр энэ удаад уншигч олондоо "Тэнэг явахын жаргал" номоо өргөн барьж номын нээлтээ энэ цаг мөчид "Интерном" номын дэлгүүрт хийж байна.

Үргэлжилсэн үгийн зохиолчдын дундаас инээдмийн зохиолын төлөөлөлд тэсрэлт болон гарч ирсэн нэгэн үзэгдэл бол "Монголд үйлдвэрлэсэн сармагчин" хошин өгүүллэг, фельетоны ном байсан юм. Зургаан жилийн дараа дахин "Тэнэг явахын жаргал" номоо гаргаж байна. Алдааг тэр бусдаас биш өөрөөсөө харахыг хошин өгүүллэгтээ олонтаа ёгтлон сануулжээ.