m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 06:43
55
Монголбанк 49.0 сая юанийг зах зээлд нийлүүлэв

Монголбанкны энэ сарын 25-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкууд 43.5 сая ам.доллар, 86.5 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Харин үүнээс Монголбанк 1891.10 төгрөгийн хаалтын ханшаар 16.0 сая ам.доллар, 49.0 сая юанийг 308.10 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдаж, гадаад валютын зах зээлд нийлүүлэв.

Монголбанк 49.0 сая юанийг зах зээлд нийлүүлэв

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 80.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 5.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулжээ.