m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 06:45
495
Зөвлөлтийн ямар зэвсэг шилдэг нь байсан бэ

Хэдийгээр өнөөдөр Зөвлөлт Холбоот Улс гэж байхгүй ч тухайн үед үйлдвэрлэж байсан зарим зэвсэг одоо ч “амьдарсаар” байна. “The National Interest” сэтгүүлээс Зөвлөлтийн үеэс өнөөг хүртэл хэрэглэгдэж буй шилдэг таван зэвсгийг нэрлэжээ. Оросуудын үйлдвэрлэсэн зэвсэг дизайнаараа барууныхнаас эрс ялгаатай. Барууны зохион бүтээгчид үргэлж хүнд нүсэр, үнэтэй буу шийдэм бүтээсээр ирсэн бол хойд хөршийн зэвсгүүд тун энгийн хийцтэй, хөнгөн бөгөөд хямд гэдгээрээ онцлогтой.

“The National Interest”-ийн үзэж буйгаар Зөвлөлтийн зэвсгүүдээс хамгийн шилдэг нь Калашниковын автомат аж. АК-47 бол энгийн нэг автомат бус хүйтэн дайны үед дэлхийн ихэнх орнуудын армийг зэвсэглэж байсан брэнд бүтээл юм. Энэ бууг нийтдээ 100 сая гаруй ширхэгийг үйлдвэрлэсэн учраас хаа сайгүй харж болно. Дэлхийн II дайны үед германчуудын зохион бүтээж, хэрэглэж байсан StG 44 автоматыг бодвол Калашников хавьгүй хямд бөгөөд найдвартай ажиллагаагаараа ялгарч байв.

 

Харин хоёрдугаарт Т-34 танк бичигджээ. Явган цэргийг галаар дэмжих, хамгаалалт, маневр сайтай энэ танк оросуудын ялалтад нэлээд нөлөөлсөн гэж гэж үздэг. 76 мм-ийн голчтой их буу нь хол тусгалтайн дээр нэлээд өргөн өнцгөөр галладаг давуу талтай байв. Мөн их биеийг нь сайн чанарын гангаар урласан учир немцүүд Т-34-ыг сөнөөх гэж үгээ хэлдэг байв.    


 

Тэгвэл та бидний сайн танил “Катюша” пуужин харвагчийг гуравдугаарт нэрлэжээ. Зөвлөлтийн ямар ч танк “Катюша” шиг германчуудыг чичрүүлж байсангүй. Уг зэвсгийг ачааны машин дээр суурилуулсан учир түргэн хугацаанд байршлаа сольж, хэдэн зуун кг жинтэй сумнуудыг 7-10 секундын дотор харвадаг байжээ. “Катюша”-гийн ганц дутагдал нь овоо хараагаа нарийн тохируулахад хүндрэлтэй байжээ.

 

Дөрөвдүгээрт байрт МиГ-15 сөнөөгч онгоц бичигджээ. Энэ зэвсэг Солонгосын дайны үед Америкийн нисэх хүчнийхэнд том сюрприз болсон гэдэг. Хурдтай, маневр сайтай, хүчирхэг зэвсэглэлтэй уг сөнөөгч онгоц ашигт үйлийнхээ коэффициентээр АНУ-ын P-80, F-84 загваруудыг хол орхисон юм. МиГ-15 онгоцыг нийтдээ 18 мянган ширхэгийг үйлдвэрлэж, дэлхийн 40 гаруй оронд зарж борлуулжээ.

 

Харин жагсаалтын тавдугаарт РПГ-7 гранатомет бичигдсэн байна. Дэлхийн ихэнх арми энэхүү танк эсэргүүцэгчийг АК-47 шиг өргөнөөр хэрэглэдэг.