m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 07:33
40
24.961 ширхэг засгийн газрын үнэт цаас худалджээ

Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 25-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар Сангийн яамны зүгээс 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 16.3 хувийн жигнэсэн дундаж хүүтэй, 2.496.100.000 төгрөгийн үнийн дүнтэй нийт 24.961 ширхэг засгийн газрын жижиглэнгийн үнэт цаас худалдсан байна. Энэхүү арилжаанд Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниуд оролцсон бөгөөд тус бүрийн нэрлэсэн үнэ нь 100.000 төгрөгийн үнэтэй аж.

24.961 ширхэг засгийн газрын үнэт цаас худалджээ

Түүнчлэн энэ сарын 18-ны өдрийн байдлаар гурав ба 12 сарын хугацаатай гурван удаагийн ЗГҮЦ тус бүрийг 15.7-16.25 хувийн хүүтэйгээр нийт 10.2 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалаад байгаа аж.