Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдаж, Бүгд найрамдах улсыг тунхагласны 90 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдаан маргааш болно. Монгол бөхийн өргөөнд арваннэгдүгээр сарын 26-ны 14.00 цагаас эхлэх тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох ажээ. Улс тунхагласны ойн барилдааны үүх түүхээс сонирхуулахад 1990 оноос эхлэн зохиогдож ирсэн бөгөөд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлсэн аж.
Он Бөхчүүд Түрүү Үзүүр
1990 40 Б.Бат-Эрдэнэ да.а М.Мөнгөн у.а
1991 128 Ц.Баярсайхан у.з Х.Баянмөнх да.а
1992 128 Б.Бат-Эрдэнэ да.а А.Сүхбат а.а
1993 128 Б.Бат-Эрдэнэ да.а О.Балжинням у.а
1994 224 С.Хүрэлбаатар у.з П.Сүхбат у.з
1995 192 Д.Мөнх-Эрдэнэ у.з Д.Бумбаяр у.н
1997 128 Б.Бат-Эрдэнэ да.а Д.Мөнх-Эрдэнэ у.а
1998 256 Б.Бат-Эрдэнэ да.а Б.Гантогтох у.з
1999 128 Б.Бат-Эрдэнэ да.а Б.Гантогтох у.з
2000 128 Д.Сумъяабазар у.з А.Сүхбат у.а
2001 128 Д.Сумъяабазар у.з Г.Элбэг у.н
2002 128 А.Сүхбат у.ав И.Доржсамбуу у.з
2003 128 Г.Өсөхбаяр у.ав А.Сүхбат у.ав
2004 128 И.Доржсамбуу у.з Г.Өсөхбаяр у.ав
2005 128 Г.Өсөхбаяр дал.а Б.Ганбат у.з
2006 128 Д.Азжаргал у.а Т.Мөнгөнцоож у.х
2007 128 Г.Өсөхбаяр дал ав Д.Рагчаа у.з
2008 128 И.Доржсамбуу у.г Д.Ганхуяг у.
2010 128 Ч.Санжаадамба ц.а Ш.Тогтохбаяр у.н
2011 256 Н.Ганбаатар у.г Э.Энхбат у.н
2012 256 П.Бүрэнтөгс у.а Ч.Санжаадамба у.
2013 256 Ч.Санжаадамба у.з Б.Батмөнх у.з