m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 07:52
94
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж МАН-аас гарах уу

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг МАН-аас гарна гэх мэдээлэл цахим ертөнцөөр тарлаа.  Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Ц.Нямдорж гишүүн одоохондоо албан ёсоор намаасаа гарна гэдгээ мэдэгдээгүй байна. Харин өнөөдөр болсон МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайдын илгээсэн "Хамтарсан Засгийн газар байгуулах тухай" саналыг хэлэлцсэн. Энэ үеэр Ч.Сайханбилэгийн Засгийн газартай  хамтарч ажиллах хүсэлтэй гишүүд цөөнгүй байсан бол Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр нарын гишүүд эсрэг саналтай байгаа аж. Ийнхүү эсэргүүцэж байгаа гишүүд эхнээсээ хэрэв МАНАН байгуулвал намаасаа гарна гэсэн яриаг гаргаж эхэлжээ.

Тэгвэл ирэх баасан гаригт хуралдахаар товлогдсон МАН-ын бага хурлаар уг асуудлыг шийдэх бөгөөд энэ үеэр Засгийн газарт хамтарч ажиллах шийдвэр гаргах юм бол Ц.Нямдорж гишүүн намаасаа гарна гэсэн яриа батлагдах бололтой.