m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.11.25 08:06
40
Барилгуудад цутгалтын ажлаа зогсоох шаардлага хүргүүлжээ

Агаарын хэм хасах руу шилжиж барилгын цутгалтын ажил зогссон ч дотоод засал үргэлжилж байгаа учир хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр анхаарахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх холбогдох хяналтын газрууд, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн долоо хоногт барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгжийг цутгалтын ажлаа зогсоох шаардлага хүргүүлсэн. Шаардлага хэрэгжиж байгаа эсэхийг энэ долоо хоногт шалгах бөгөөд барьж байгаа барилга бүрт ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлж эхэлжээ.